Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такүо Кидокоро ССХ-нд зочиллоо.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Такүо Кидокоро ССХ-нд 2009 оны 6 дугаар сарын 5-ны өдөр "Элчин сайдын цаг" хөтөлбөрт зочлон өөрийн орны талаар илтгэл тавин тус хүрээлэнгийн шинжээчидтэй сонирхолтой яриа өрнүүллээ.


Элчин сайд нэгд Японы гадаад бодлогын талаар, хоёрт  АНД бүс дэх олон улсын байгууллагын талаар ярьсан бөгөөд Японы  гадаад бодлогын талаар дор тоймлон толилуулж байна.


Япон улсын гадаад бодлого


1. Дипломат бодлогын гол чиглэл
• Японы гадаад бодлогын үндэс суурь нь АНУ Японы холбоотны хэлэлцээр;
• Терроризм дэлгэрсэн энэ үед терроризмтай тэмцэх нь хоёр дахь чухал чиглэл;
• Олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх явдал;
• Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах асуудал;
• НҮБ-ын ажиллагааг дэмжих;
• Энхийг сахиулах ажиллагаанд оролцох;
• Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх /цөмийн энергийн салбар дахь шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг дэмжих/;
2. Бүс нутгийн бодлого
• Ази Номхон далайн бүс;
• Ойрхи Дорнод болон Хойд Африк;
• Европ;
• Африк;
• Латин Америк ба Карибын тэнгис орчим;
3. Бусад бодлого
• Энх тайвныг дэмжих хүчин чармайлт;
• Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх. Энэ жилийн эцэс гэхэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга замыг эцэслэн шийдвэрлэхээр зорьж байгаа;
• Хөгжлийн албан ёсны тусламж;
• Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагаа;
4. Олон талт гадаад бодлого.
• Өнгөрсөн жил бид Их наймын уулзалтыг Японд зохион байгуулсан. Токиогийн Африкийн хөгжлийг дэмжих олон улсын хурал /TICAD/-ыг мөн зохион байгуулсан.
• АСЕАН, АСЕАН+3, Япон ба АСЕАН, ЕАС, АСЕМ, АПЕК, АРФ гэх мэт бүс нутгийн олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажилладаг гэж ярилаа.